126 гишүүн
Парламентын танхим.Илүү ойроос. Өөр өнцгөөс.
- Гишүүдийн ирц, оролцоо, санаачилга, идэвхийг нэг дороос аваарай.
- Нээлттэй өгөгдөлд суурилсан аргачлалаар 126 гишүүний үйл ажиллагааг харьцуулж хараарай.
- Өөрийн фракцаа бүрдүүлж, гишүүдийн бодит үйл ажиллагаанаас оноо цуглуулан өрсөлдөөрэй.
Суудал = гишүүн · Товчны өнгө = нам · Гэрэл = оноо
Тэргүүлэгчид
TenGer Power Ranking
Энэ улирлын шилдэг арван гишүүн. Фракцаа бүрдүүлэхэд хамгийн түрүүнд сонгогдох нэрс.
Fantasy Parliament
Өөрийн фракцаа бүрдүүлж, бусадтай өрсөлдөөрэй.
126 гишүүнээс 7-г сонгож, тэдний бодит үйл ажиллагаанаас оноо цуглуул.
- 30 секундын бүртгэл
- 7 гишүүнтэй фракц
- УИХ-ын бодит өгөгдөл
Асуулт хариулт
TenGer Parliament-тай холбоотой хамгийн түгээмэл, хамгийн чухал асуулт, хариулт.
TenGer Parliament гэж юу вэ?
TenGer Parliament бол Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан илүү ойлгомжтой, сонирхолтой бөгөөд олон нийтэд ойр хэлбэрээр хүргэх зорилготой TenGer TV-ийн бүтээсэн платформ юм.
Power Ranking гэж юу вэ?
126 гишүүний парламент дахь хэмжигдэхүйц үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан харьцуулан боловсруулсан индекс. Ирц, оролцоо, санаачилга, идэвх гэсэн дөрвөн үзүүлэлтээр нийт 100 хүртэлх оноог тооцно.
Fantasy Parliament яаж тоглох вэ?
Өгөгдсөн төсвийн хүрээнд 126 гишүүнээс 7-г сонгож өөрийн фракцаа бүрдүүлнэ. Таны сонгосон гишүүд бодит парламентын үйл ажиллагаанаасаа Fantasy Points цуглуулж, та бусад тоглогчтой нийт оноогоороо өрсөлдөнө.
Fantasy Points, Power Ranking хоёр ижил үү?
Үгүй. Хоёр тусдаа оноо. Power Ranking нь гишүүдийн үйл ажиллагааг 100 хүртэлх оноогоор харьцуулна. Fantasy Points нь тоглоомын оноо бөгөөд гишүүний бодит үйл ажиллагаанаас долоо хоног бүр нэмэгдэнэ.
Мэдээллээ хаанаас авдаг вэ?
Ирц, санал хураалт, асуулт, хуулийн төсөл зэрэг мэдээллийг УИХ болон бусад албан ёсны нээлттэй эх сурвалжаас авна. Ашигласан эх сурвалж, тооцооллын дэлгэрэнгүйг Дүрэм ба аргачлал хэсгээс харж болно.
Аль нэг нам эсвэл гишүүнд давуу тал өгөх үү?
Үгүй. Бүх гишүүнд ижил өгөгдөл, ижил дүрэм, ижил аргачлал үйлчилнэ.
Оноо тооцох аргачлал болон тоглоомын дүрмийг дэлгэрэнгүй үзээрэй:Дүрэм ба алгоритм