Дүрэм

Дүрэм ба алгоритм

TenGer Parliament-ийн зорилго, үнэлгээний аргачлал, тоглоомын дүрэмтэй холбоотой бүх зүйлс.

УИХ-ын 126 гишүүний нийтийн жагсаалт: хэрхэн тооцогддог, өгөгдөл хаанаас ирдэг.

Онооны систем

Гишүүн бүрийн парламентын үйл ажиллагааг дөрвөн үндсэн үзүүлэлтээр, нийт 100 хүртэлх оноогоор тооцно.

  • Ирц

    /20

    Оролцох ёстой хуралдаандаа хэр тогтмол оролцож байна вэ?

    Гишүүн оролцох ёстой чуулганы хуралдаанд хэр тогтмол оролцож байгааг харуулна. Ирсэн болон албан томилолттой өдрийг бүтэн оноогоор, хоцорсон бол хагас оноогоор тооцно. Чөлөө авсан тохиолдолд оноо өгөхгүй, харин шалтгаангүй тасалсан бол хасах оноо олгоно.

    (ирсэн + томилолт + 0.5×хоцорсон − 0.5×тасалсан) ÷ оролцох ёстой хуралдаан × 20

  • Оролцоо

    /20

    Санал хураалт, асуулт асуулгаар парламентын ажилд хэр оролцож байна вэ?

    Парламентын шийдвэр гаргах үйл явцад хэрхэн оролцож байгааг харуулна. Санал хураалтад оролцсон байдал болон албан ёсны асуулт, асуулгын идэвхийг хамтатган тооцно. Яаж санал өгснийг биш, санал хураалтад оролцсон эсэхийг хэмжинэ.

    (60% × саналын оролцоо + 40% × асуулт, асуулгын индекс) × 20

    Нарийвчилсан тооцоо: Оролцоо

    Асуулт, асуулгын индекс = √(гишүүний асуулт ÷ хамгийн олон асуулт тавьсан гишүүнийх).

    Санал хураалт 5-аас цөөн бүртгэгдсэн үед саналын оролцоог att.parliament.mn-ийн улирлын хувиар орлуулна.

  • Санаачилга

    /40

    Хууль тогтоох ажилд ямар үүрэгтэй оролцож, ямар үр дүнд хүрэв?

    УИХ-ын гишүүний үндсэн ажлын нэг нь хууль тогтоох учраас Power Ranking-ийн хамгийн өндөр жинг Санаачилга үзүүлэлтэд өгнө. Зөвхөн хуулийн төсөлд нэр орсон эсэхийг бус, ямар үүрэгтэй оролцсон, төсөл ямар шатанд хүрсэн, анхдагч хууль эсвэл нэмэлт, өөрчлөлт эсэхийг харгалзан үзэж, хууль тогтоох ажлын бодит ахиц бүрийг өөр жингээр тооцно.

    Засгийн газраас санаачилсан хуулийн төслийн хувьд бүх сайдад автоматаар оноо өгөхгүй. Тухайн төслийг хариуцсан салбар, тухайн үед ажиллаж байсан Засгийн газрын бүрэлдэхүүн болон төслийн хүрсэн үе шатыг харгалзан холбогдох гишүүдэд оноог хуваарилна.

    Төсөл бүрийн суурь оноог нэгтгэсний дараа 40 онооны дээд хязгаарт зөөлөн ойртох дараах томъёогоор эцсийн оноог тооцно:

    40 × (1 − e^(−суурь оноо / 25))

    Нарийвчилсан тооцоо: Санаачилга

    Суурь оноо: төсөл бүр шатаараа жинтэй. Тэргүүлэн санаачлагч 0.5 / 1.5 / 4.0 (боловсруулж буй / өргөн барьсан / батлагдсан), хамтран санаачлагч нь тал, нэмэлт өөрчлөлт нь анхдагч хуулийн тал жинтэй.

    Засгийн газрын төсөл одоо хүрсэн шатныхаа хамтран санаачлагчийн жингээр нэг удаа тооцогдож, тэр шатны огноонд (батлагдсан бол батлагдсан өдөр, бусад үед өргөн барьсан өдөр) ажиллаж байсан танхимд очно: гарчигт нь таарсан яамны сайдад 60%, Ерөнхий сайдад 20%, шадар сайд нарт 20% (тэнцүү). Яам нь таарахгүй (Засгийн газрын нийтлэг) төслийн сайдын хувийг бүх сайд тэнцүү хуваана.

    Засгийн газрын өргөн барьсан тайлан, танилцуулга, зөвшилцөх асуудал, итгэл хүлээлгэх, хууль хүчингүй болгох дагалдах акт, тогтоолын хавсралтын засвар нь хууль тогтоох ажил биш тул огт оноо өгөхгүй. Засгийн газрын өргөн барьсан төлөвлөгөө, хөтөлбөр, чиглэл, жагсаалт батлах тогтоол болон жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл нь хууль биш тул нэмэлт өөрчлөлтийн түвшний (анхдагчийн тал) жинтэй. Гэрээ, хэлэлцээр соёрхон батлах хууль нь шат дамждаггүй (орж ирээд шууд батлагддаг) тул статус үл харгалзан нэгдсэн 0.375 жинтэй.

  • Идэвх

    /20

    Парламентын ажлын хүрээнд олон нийт, медиа орчинд хэр идэвхтэй байна вэ?

    Парламентын ажил зөвхөн чуулганы танхим дотор өрнөдөггүй. Гишүүн өөрийн ажил, байр суурь, санаачилгыг олон нийтэд хэр тогтмол хүргэж, парламентын асуудлаар мэдээллийн орчинд хэр идэвхтэй байгааг энэ үзүүлэлт харуулна.

    Уг үзүүлэлтийг тэргүүлэгч цөөн гишүүд бүх оноог авахгүй, тогтвортой идэвхтэй байгаа бусад гишүүдийн ялгааг бодитоор харуулахын тулд зөөлрүүлсэн муруй ашиглаж тооцно.

    Гишүүдийн албан ёсны пэйж хуудсыг бүртгэж, түүн дээрх УИХ-ын үйл ажиллагаа болон бодлого хөтөлбөртэй холбоотой постуудыг бүртгэнэ. Мөн албан ёсны редакц бүхий, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн редакцад нийтлэгдсэн мэдээ, сурвалжлага, ярилцлага, мэдээллийг тоолно.

    √(гишүүний идэвх ÷ тэргүүлэгчийн идэвх) × 20

    Нарийвчилсан тооцоо: Идэвх

    Одоогоор томъёон дахь гишүүний идэвх нь tsaaguur.mn-ийн Facebook ажлын онооны нийлбэр. Медиа дурдлага гишүүний профайлд харагдаж, Fantasy Points-ийн долоо хоногийн эрэмбэд тооцогддог; /100 оноонд хараахан ороогүй.

    Квадрат язгуур дундах гишүүдийг өргөнө: тэргүүлэгчийн 64%-д хүрсэн гишүүн 16 оноо авна.

Нийт · TenGer Power Ranking

Тэргүүлэгчдийн жагсаалт, гишүүний профайл энэ оноогоор эрэмбэлэгдэнэ.

100